КОВИД-19 | Энэтхэгт хоёр хоног дараалж 80 мянгаас дээш тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Энэтхэг улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад өчигдөр 83.3 мянган тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр тус улсад хоёр хоног дараалж 80-аас дээш мянган тохиолдол бүртгэгдэж буй аж.

Тус улсад одоогийн байдлаар коронавирусний батлагдсан 3.9 сая тохиолдол байгаагаас 68.4 мянга нь вирусний улмаас эндээд байна.

Зөвхөн нэг хоногт л гэхэд тус улсад нэг мянган эндэгдэл бүртгэгдэж байгаагаараа бүс нутаг төдийгүй дэлхийд энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа юм.

Хэдийгээр халдварын тохиолдол буурахгүй байгаа ч бизнесүүдийг нээх, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулах чиглэл баримталж байна.


Эх сурвалж: CNN

 

Top