Энэтхэгийн умард хэсгийн Пунжаб мужид хөл хорионы онц дэглэмийг зөрчин үдэшлэгт оролцсон 54 этгээдийг саатуулсан байна.
Цагдаагийнхан 54 этгээдийг тусгаарлах байранд саатуулсан бөгөөд ямар нэгэн шийтгэл оноох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн хууль бусаар цуглуулсан архи, согтууруулах ундааг цагдаагийн газраас хураан авчээ.
Энэтхэгийн Пунжаб мужид коронавирусний батлагдсан 15.7 мянган тохиолдол бүртгэгдэж, 1.7 мянган хүн эндээд байгаа юм.
Жонс Хопкисны их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Энэтхэг даяар 4.1 сая батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 9.1 мянган хүн энджээ.
Эх сурвалж: CNN