Индонезийн зарим мужийн эрх баригчид сайн дурынхантай хамтран амны хаалт зүүгээгүй иргэдийг авсанд хийж шийтгэж байсан тухай “Jakarta Post” сонинд мэдээлжээ.
Зүүн Ява мужийн Проболинго хотод коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалт зүүх дэглэмийг зөрчсөн иргэдийг КОВИД-19 халдварын улмаас нас барсан хүмүүст зориулсан авс бүхий тусгай автомашинд суулган, цар тахлын хүрээ, халдварын аюулгүй байдлын дүрмийн тухай лекц уншиж байжээ. Ийм шийтгэлийг “Maron Market” зах дээр гэнэтийн шалгалт хийх үеэр амны хаалтгүй байсан 50 худалдаачин амссан байна. Авс тээвэрлэх тусгай автомашинд суулгахын өмнө эрх баригчдын төлөөлөгчид тэдэнд амны хаалт үнэгүй олгосон байна. Тусгай автомашинд сууж, лекц сонсохын сацуу зарим худалдаачныг нэг долоо хоног худалдаа хийх эрхийг нь хасах, гурван сар иргэний үнэмлэхийг нь хураах, зах болон бохир усны худаг цэвэрлэх зэрэг шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн, Жакарта хотын зүүн дүүргүүдийн Нийгмийн хэв журмыг сахиулах агентлагийн ажилтнууд амны хаалт зүүгээгүй иргэдийг гудамжинд үзүүлэнгийн зорилгоор байршуулсан дуураймал авсанд хэдэн минутын турш байлгаж хүртэл шийтгэж байсан аж.
Тус агентлагийн дарга Будхи Новиан энэхүү шийтгэлийг хуульд тэр бүр нийцэхгүй шийтгэл гэж үзэн болиулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
зүүлээ гд шийтгээд байлуу