Д.Нямхүү: 350 хүний сорьцод коронавирус илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр “Сүүлийн хоёр өдрийн байдлаар ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 350 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. Эдгээр нь наймдугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүн, 27-28-нд Замын-Үүдийн боомтоор ирсэн 95 хүн, 20-нд Алтанбулагаар ирсэн 45 хүн, мөн тус боомтоор ирсэн 45 жолоочийн сорьц юм. Давтан шинжилгээнүүд болон тусгаарлах, ажиглах байранд байгаа 20 хүнд коронавирус илрээгүй. Сувилалд тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д байгаа 10 хүний шинжилгээнд ковид илрээгүй” гэлээ.

Мөн тандалтын зорилгоор 11 хүнд шинжилгээ хийхэд ковид илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусний халдварын 310 тохиолдол бүртгэгдсэний 296 нь эдгэрсэн нь 95 хувь нь эдгэрсэн гэсэн үг юм. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний наймынх нь биеийн байдал хөнгөн, зургаагийнх нь хүндэвтэр байна.

Хонконгоос ирсэн 261 хүний шинжилгээний хариуг маргааш мэдээлэх юм.

 

Top