Энэ сарын 1-нд танхимд баяр хөөртэй эхэлсэн Буриадын хичээлийн шинэ жил долоо хоногийн дараа зайнаас болон хувирлаа. Шалтгаан нь коронавирус.
Буриадын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын дэд захирал Валентина Бальжанова “Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдварын тохиолдол эрс нэмэгдлээ. Нэмэгдэнэ гэж ч таамаглаж байсан.
Одоогийн байдлаар 14 дунд сургуульд халдвар гарсан. Үүнд Улаан-Үдийн ес, Сэлэнгэ аймгийн 2, Бичүүр аймаг, Хорь аймаг, Северобайкальск хотын тус бүр нэг сургуульд халдвар гарлаа.
Хорь аймгийн сургуульд байдал хэцүү байгаа. Тэнд 150 хүүхэд суралцдагаас 4 нь халдвар авсан. Хавьтлын тоо маш их байгаа нь түгшүүртэй байна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )