Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 9.8 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.
Тус улсад коронавирус цар тахал дэгдэж эхэлснээс хойш ийм хэмжээний шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм.
Түүнчлэн 19 эндэгдэл бүртгэгдэж тус улсад халдварын улмаас эндсэн хүний тоо 30.8 мянгад хүрсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Францын Засгийн газар шуурхай хурал зарлан хуралдуулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих эсэх асуудлыгх хэлэлцжээ.
Коронавирусний улмаас эдийн засгаа дэмжих ажилд зориулж 100 тэрбум еврог гаргахаар болсон байна.
Эх сурвалж: Euro News