Хятадын судлаач коронавирусийг ЛАБОРАТОРИД гаргаж авсан гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн их сургуулийн вирус судлаач Ли Менг Янг олон сар судалсны дүнд коронавирусийг лабораторид гарган авсан байж болзошгүй гэж мэдэгдлээ.

Вирусийн ерөнхий байдал болон хүний дархлааны системтэй уялдах, геномын байдал зэрэг нь лабораторийн аргаар гарган авсан вирустэй төстэй байгааг онцолсон байна.

Тиймээс гурван сар судалсан судалгааны ажил бусад вирустэй харьцуулсан судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгөхөөр болжээ.

“Судалгааны явцад лабораторид гарган авсан байж болзошгүй хэд, хэдэн шинж тэмдэг илэрсэн. Ялангуяа геномын байдал нь ингэж тодорхойлоход хангалттай байна. Учир нь аливаа вирусний геном гэдэг бол хүнээр зүйрлэвэл хурууны хээ л гэсэн үг. Магадгүй Уханийн лабораторид энэ вирусийг санамсаргүй алдсан байх” гэж Хонконгийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн вирус судлаач, доктор Ли Менг Янг ярьжээ.

Коронавирус 2019 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод анх тархсан юм. Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш вирусний гарал үүслийг тогтоож чадахгүй өдийг хүрсэн билээ. АНУ болон Норвегийн хэсэг эрдэмтэд коронавирусийг лабораторид гарган авсан гэж мэдэгддэг ч БНХАУ-ын засаг захиргаа үүнийг үгүйсгэсээр өдийг хүрсэн юм.


Эх сурвалж: Daily Mail

Top