Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах шинжээч Сумяа Сваминатан “Ковид-19”-ийн дараах дэлхий хэвийн амьдралдаа шилжтэл 2022 оныг дуустал хүлээх хэрэгтэй гэж мэдээллээ.
“Вакцин бүтээж дуусаад хүн амыг вакцинжуулах, дараа нь эсрэг биет үүсэхийг 2022 оныг дуустал хүлээх шаардлагатай болж байна. Хамгийн наад талын хугацаа нь л энэ. Магадгүй 2023 оны сүүл хүртэл дэлхий дахин хэвийн амьдралдаа шилжиж чадахгүй байх. Тэр болтол бид хүн хоорондын зай барих, амны хаалтаа тогтмол зүүх дадлаа хаяж болохгүй” гэж ДЭМБ-ын ахлах шинжээч Сумяа Сваминатан ярилаа.
Дэлхийн даяар одоогийн байдлаар вакцин үйлдвэрлэлийн 30 гаруй туршилт явуулж буй бөгөөд ОХУ, БНХАУ, АНУ гэсэн гурван улс хэд, хэдэн вакциныг амжилттай туршиж байгаа билээ.
Эх сурвалж: CNN