КОВИД-19 | Энэтхэгт халдварын тохиолдол таван саяас давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавируст халдварын нийт тохиолдол таван саяас давсан тухай мэдээллээ.

Нэг хоногийн дотор тус улсад 90.1 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж халдвартын өвчтөнүүдийн тоо 5.02 сая болсон байна.

Ингэснээр халдварын тохиолдол таван саяас давсан дэлхийн хоёр дахь улс болж байгаа аж.

Коронавируст цар тахал дэлхий даяар тархсанаас хойш АНУ-д 6.6 сая тохиолдол бүртгэгдэж дэлхийн бусад улсыг тэргүүлж байна.

Халдварын улмаас эндэгсдийн тоо нэг хоногийн дотор 1.2 мянгаар нэмэгдэж Энэтхэг улсад нийт эндэгсдийн тоо 82 мянгад хүрчээ.


Эх сурвалж: Reuters

Top