Вирус судлаач Ли Менг Янг: Коронавирусийг санаатайгаар тараасан

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн их сургуулийн вирус судлаач Ли Менг Янг “Fox News” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа коронавирусийг БНХАУ-ын Засгийн газар санаатайгаар тараасан гэж мэдэгджээ.

Вирусний нөхцөл байдал, геномын бүтэц зэргийг харсан ч дэлхийн улс орнуудад тархсан цаг хугацааг тооцож үзсэн ч үүнийг Хятадын засаг захиргаа санаатайгаар тараасан байх өндөр магадлалтай гэж тэр үзэж буй аж.

“ДЭМБ-ын судалгааны хамгийн том эх үүсвэр болсон Хонгийн их сургуульд ажилладаг. Цар тахалт нөхцөл байдал бүрдсэнээс хойш би энэ төрлийн судалгааг дагнан хийж байгаа. Би маш өндөр ур чадвартай вирус судлаачидтай ажилладаг. Тиймээс би уг вирусийг лабораторид гарган авсан гэдэгт итгэлтэй байгаа юм. БНХАУ-ын Засгийн газрыг яагаад санаатайгаар тараасан гэж үзэж байна вэ гэвэл вирус алдсан гэдгээ хүлээгээгүй, сөрөг үр дагаврын талаар дэлхий дахинд сануулаагүй болохоор үүнийг санаатайгаар тараагаагүй гэж үзэж байгаа юм” гэж Хонконгийн их сургуулийн вирус судлаач Ли Менг Янг ярьжээ.

Тэрээр хоёр хоногийн өмнө коронавирусийг лабораторид гарган авсан гэх шинж тэмдэг илэрсэн тухай дэлхий дахинд мэдээлсэн юм.

Түүнийг ингэж мэдэгдэхээс өмнө АНУ болон Норвег, Шведийн хэсэг эрдэмтэн коронавирусийг хүний гараар бүтээсэн вирус гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ.


Эх сурвалж: Fox News

 

 

Top