Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь одоогоор амны хаалт гэж зөвлөсөөр ирсэн. Амны хаалтыг өвчтэй хүн зүүснээр ханиах, найтаах үед агаарт цацагддаг шингэний хэмжээг хоёр дахин бууруулдаг байна.
Шинжээчид амны хаалтыг аль талаар зүүх нь зөв болохыг зөвлөсөн байна. Худалдаанд гарч буй нэг удаагийн амны хаалтын дотор тал нь цагаан, гадна тал нь янз бүрийн өнгөтэй байдаг. Ингэхдээ өвчтэй хүмүүс цагаан талыг нь дотогш харуулж зүүх ёстой бол эрүүл хүмүүст цагааны талыг нь гадагш харуулж зүүхийг судлаачид зөвлөж байна. Аль ч тохиолдолд амны хаалт ижил хамгаалах ч амны хаалтын өнгөөр тухайн хүнийг эрүүл эсэхийг таних гэнэ.
Түүнчлэн, эмч нар амны хаалтын хамгаалалтыг сайжруулах зорилгоор эфирийн тос, спирт болон бусад ариутгагч бодист хийх зөвлөгөөг шүүмжилжээ. Учир нь энэ тохиолдолд амьсгалын замын эрхтэн үрэвсэж, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.