КОВИД-19 | Өмнөд Африкийн 12 сая хүнд вирус халдах магадлалтай

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Өмнөд Африк улсын Эрүүл мэндийн яамнаас тус улсад аж төрж буй 12 сая хүнд вирус халдах эрсдэлтэй гэж мэдээллээ.

Энэ улсад халдвар дэгдэж эхэлснээс хойш нас баралтын түвшин бусад улстай харьцуулахад өндөр байгаа юм. Эрүүл мэндийн ажилтнууд үүнийг эрүүл ахуйн байдал, хүн амын амьжиргааны түвшин тааруу байгаатай холбон тайлбарлаж байна.

Түүнээс гадна вакцин бэлэн болж бүх нийтийг вакцинжуулалтад хамрууллаа гэхэд эсрэг биет тогтох хувь европ, ази тивийн бусад улстай харьцуулахад доогуур байгаа аж.

Вакцинжуулалтыг үр дүнтэй болгох, халдвар авах эрсдэлийг бууруулах ажилд Их Британи улсын их, дээд сургуулийн лабораториуд туслах, хамтран ажиллахаар болоод байна.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Өмнөд Африк улсад коронавирусний батлагдсан 653.4 мянган тохиолдол байгаагаас, 15.7 мянган хүн эндээд байна.


Эх сурвалж: Associated Press

Top