Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа.
Worldometers.info сайтад мэдээлснээр, дэлхий хэмжээнд нийт 30 340 279 хүн халдвар авснаас 22 030 334 өвчтөн эдгэрч, 950 429 хүн нас баржээ.
Өнгөрсөн хугацаанд АНУ-д 6 874 596 /нас барсан 202 213, эдгэрсэн 4 155 039/, Энэтхэгт 5 212 686 /нас барсан 84 404, эдгэрсэн 4 109 828/, Бразилд 4 457 443 /нас барсан 135 031, эдгэрсэн 3 753 082/, ОХУ-д 1 085 281 /нас барсан 19 061, эдгэрсэн 895 868/, Перуд 744 400 /нас барсан 31 051, эдгэрсэн 587 717/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд халдвар авсан хүний нийт тоо 10 саяд хүрч байсан бол наймдугаар сарын 10-нд 20 саяын босгыг давсан. Халдварын нийт тохиолдлын тоо 43 хоногт 10 саяас 20 сая хүрч байсан бол 38 хоногийн дотор 20 саяас 30 сая хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )