Өмнөд Солонгост халдвар тараасан сүм ИХ ХЭМЖЭЭНИЙ хохирол учруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас гаргасан мэдээллээр өнгөрсөн наймдугаар сард халдвар тараасан Саран Жэил сүмээс болж найман сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэж мэдээллээ.

Тодруулбал коронавирусээс шалтгаалсан халдвагүйтгэл хийх, гэрт нь тусгаарлах, бусад үйл ажиллагааны зардалд 4.6 тэрбум вон буюу дөрвөн сая ам.доллар, Сөүл хотын метро болон Даатгалын бусад компаниудын алдагдал, төрийн байгууллагуудын зардал зэрэгт 8.4 тэрбум вон буюу 7.3 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

Одоогоор Сөүл хотын захиргаа Саран Жэил сүмд холбогдолтой зарга мэдүүлж, хэрэг үүсгээд байгаа юм.

Харин Саран Жэил сүмийн хуулийн баг үүнийг огт ор үндэсгүй, сүмийн үйл ажиллагааг зориуд доголдуулах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа билээ.


Эх сурвалж: The Korea Times

Top