Францын Сангийн сайд коронавирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 19

Францын Сангийн сайд Бруно Ла Мейр короноавирусээр халдварласан тухай тус улсын Засгийн газрын ажлын албанаас мэдээллээ.

Өчигдөр түүнийг шинжилгээнд хамруулахад коронавируст халдвар илэрсэн байна. Түүнд өнгөрсөн хоногуудад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан аж. Тиймээс хоёр долоо хоногийн хугацаанд түүнтэй уулзсан хүмүүсийг олж тогтоон тусгаарлахаар болоод байна.

Одоогоор түүний биеийн байдал хөнгөн тул эмнэлгийн ачааллыг харгалзан гэрт нь эмчийн зөвлөмж дор тусгаарлажээ.

Францын Ерөнхий сайд Жеан Кастье өнгөрсөн долоо хоногт шинжилгээнд хамрагдахад халдвар илрээгүй ч танхимынх нь сайдаас халдвар илэрсэн тул дахин шинжилгээнд хамруулах аж.


Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top