ЭМЯ | Халдварын шинэ тохиолдол илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 19

Эрүүл мэндийн яамны мэдээллээр Монгол Улсад коронавируст халдварын шинэ тохиолдол илрээгүй байна.

Монгол Улсад коронавируст халдвар дэгдэж эхэлэснээс хойш нийт 64.3 мянган хүнд шинжилгээ хийж нийтдээ 25.5 мянган хүнийг тусгаарлажээ.

Яг одоогоор 3.8 мянган хүн тусгаарлалтад байна.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тоо 311 байгаа бөгөөд 302 нь эдгэрчээ. ХӨСҮТ-ийн клиникт есөн хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Халдвар илэрсэн тохиолдлоын дийлэнх нь буюу 80-аас дээш хувь нь 20-24 насны залуус эзэлж буй аж.

 

Top