ЭМЯ-наас өнөөдөр /2020.09.20/ нэг хүнд коронавирус илэрсэн талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 401 сорьцод шинжилгээ хийсэн байна.
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 312 мянган хүн коронавирусний халдвараар өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ. Өвчлөл өнгөрсөн өдрөөс 3000, нас баралт 1000-аар буурсан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 248 мянга гаруй хүн эдгэрчээ.