Чех улсын Засгийн газар коронавирусний тархалт эрчимжиж, хүн амын дунд идэвхтэй тархаж байгаагаас шалтгаалан онц байдал зарлах шийдвэр гаргажээ.
Одоогоор тус улсад коронавирусний батлагдсан 48.3 мянган тохиолдол бүртгэгдээд байна.
Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжилбэл тус улсын нийт дөрвөн сая хүн халдвар авах эрсдэлтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Тус улсад коронавирусний халдвар дөнгөж дэгдэж эхэлж байхад буюу гуравдугаар сарын эхээр онц байдал зарлаж байсан юм.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тус улсын 100 мянган хүн тутамд 193 тохиолдол бүртгэгдсэн нь тархалтын хурдаараа Испанийн дараа орох үзүүлэлт аж.
Эх сурвалж: Reuters