Франц улсад тархаж буй коронавирус мутацид орж хувьссан тухай тус улсын вирус судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.
Өнгөрсөн хоногуудад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа дэгдэж эхэлснээс хойш судалгаа явуулахад мутацид орсон нь батлагдсан байна.
Францын Марсель хотын вирус судалгааны хүрээлэн зуны турш шинжилгээ явуулахад тус улсад коронавирус долоон удаа хувьсалд оржээ. Хэдийгээр вирус мутацид орсон ч үхэлд хүргэх аюулын тухайд ноцтой бус гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Одоогоор тус улсад халдварын хоёр дахь давлагаа эхэлснээс хойш Ница, Марсель, Бордо хотуудад шинэ дэглэмд шилжсэн байна.
Эх сурвалж: The New York Post