КОВИД-19 | Австрали улс вакцинаа хүн дээр туршиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Австралийн Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавирусний эсрэг вакциныг туршаад эхэлсэн тухай мэдээллээ.

Австралийн хөгжүүлж буй вакцин нь уламжлалт вакцинаас ялгаатай, ДНК дээр суурилсан вакцин аж. Өөрөөр хэлбэл тариур бус халууны шил мэт хэлбэртэй, зүүгүй, тухайн хүний ДНК-д нөлөөлөх вакцин юм байна.

Тус улсын Засгийн газраас дээрх вакциныг хөгжүүлэхэд нийт гурван сая ам.долларыг төсөвлөсөн юм.

Эхний ээлжид коронавирусний эсрэг эм, бэлдмэл хэрэглэж байсан 150 хүнийг хамруулжээ.

Тухайн вакциныг Күийнслэндийн их сургууль хөгжүүлж буй бөгөөд судалгааны материалыг Оксфордын их сургуульд илгээж хамтран ажиллаж байгаа аж.


Эх сурвалж: Daily Mail

 

Top