Златан Ибрагимович коронавирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Италийн Милан клубт хүчин зүтгэж буй Златан Ибрагимовичоос коронавируст халдвар илэрчээ.

Түүний давтан шинжилгээнээс ийнхүү коронавируст халдвар илэрсэн байна. Өмнө нь түүнд халдварын шинж тэмдэг илэрч байгаагүй аж.

Одоогоор түүнийг эмнэлэгт бус гэрт нь тусгаарлажээ. Халдвар илэрсэнтэй холбоотойгоор Милан клубийн тоглогчид, арын албаны ажилчдаас шинжилгээ авахад вирус илрээгүй байна. Гэхдээ дахин шинжилгээ авч бататгахаа мэдэгджээ.

Златан Ибрагимович хэзээ талбайд гарах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top