Хелсинкийн онгоцны буудалд НОХОЙ халдвартай зорчигчдыг илрүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Финляндын нийслэл Хелсинки хотын “Helsinki-Vantaa” нисэх онгоцны буудалд халдвартай зорчигчдыг илрүүлэх үүрэг бүхий нохдын тусгай баг ажиллаж байна.

Энэхүү багт тусгайлан бэлтгэсэн 15 үнэрч нохой арван сургагчийн хамт багтжээ. Нохой тухайн хүнд шинж тэмдэг илрэхээс таван хоногийн өмнө халдвар авсныг илрүүлэх чадвартай гэж энэхүү туршилтыг удирдаж буй Хелскинки их сургуулийн профессор Анна Хийлм Бёркман онцолсон байна.

Түүний хэлснээр, нохой коронавирусний халдварыг илрүүлэхдээ маш сайн байгаа бөгөөд 100 хувийн оновчтой илрүүлж байгаа гэнэ. Зорчигчид хүзүүгээ алчуураар арчиж, тусгайлан бэлтгэсэн саванд хийж, нохойд үнэртүүлдэг байна. Оношилгооны дүн нэг минутын дотор гардаг гэнэ.

Хэдийгээр дөрвөн сар үргэлжлэх энэхүү туршилт найдвар төрүүлж байгаа ч ийм төрлийн оношилгооны үр дүнг батлах чиглэлээр олон тооны судалгаа хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор, эл туршилтад оролцсон зорчигчдоос давхар арчдасын шинжилгээ авч, үр дүнг батжуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.62) 2020 оны 09 сарын 25

Гарчиг нэг бишээ. Нохой халдвар гэж юу бэ.

0  |  0
Top