ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр /2020.10.13/ 707 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрчээ. Харин нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Одоогийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлэгдэж байгаагаас дөрвөн хүний бие хүндэвтэр, таван хүний бие хөнгөн байна.
Коронавируст халдвар гарснааас хойш Монгол Улсын хэмжээнд 320 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, 311 хүн эдгэрчээ. Тэднээс 297 хүн ажиглалтаас гарсан бол гэрийн ажиглалтад дөрвөн хүн байна.
Сэтгэгдэл ( 0 )