Оросын эмч КОВИД-19-ийн дараа АЙРАГ уухыг зөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

ОХУ-ын Уфа хотын уушгины эмч, Башкирын Анагаах ухааны улсын их сургуулийн профессор Рустэм Зулкарнеев коронавирусээр үүсгэгдсэн халдварт КОВИД-19-өөс эдгэрсэн хүмүүст хэрхэн түргэн тэнхэрч, уушгиа нөхөн сэргээх талаар “нууц” жороо хуваалцжээ.

Рустэм Зулкарнеев КОВИД-19 нь ихэнх тохиолдолд эдгэрдэг бөгөөд өвчтөн хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой байдаг нь сайн мэдээ гээд “нууц” жорын хувьд айраг өвчний дараах тэнхрэх явцад маш сайн үр дүнтэй гэж онцолжээ. Айргийн эмчилгээний өвөрмөц чанар уушгийг түргэн сэргэхэд тусалдаг байна. Хэдийгээр энэ зөвлөмж шинжлэх ухааны хувьд одоогоор батлагдаагүй байгаа ч олон зууны турш өвлөгдөн ирсэн ардын уламжлалт анагаах ухаан айраг нь өвчний дараа уушгийг маш сайн нөхөн сэргээдэг болохыг харуулсан гэж Зулкарнеев онцолжээ.

Тэрбээр мөн явган алхах, усанд сэлэх зэрэг биеийн тамир хурдан тэнхрэхэд тустай гээд амьсгалын замын эрхтнийг нөхөн сэргээхэд цээжний хөндийг сунгахад дөхөмтэй мөрний дасгал хийхийг зөвлөсөн байна.

 

Top