Коронавирусээр үүссэн КОВИД-19 халдварт өвчин, томуу хоёр ижил шинж тэмдэгтэй ч коронавирусээр халдварласан хүнд амтлах, үнэрлэх чадвараа алдах шинж тэмдэг нэмж илэрдэг байна. Мөн амьсгал давчдах, 38-аас дээш халуурах нь коронавирусний халдвар авсны шинж тэмдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ.
КОВИД-19 ч тэр, томуугийн үед ч тэр ханиах, хамар битүүрэх, хоолой өвдөх, чичирч халуурах, ядрах зэрэг нийтлэг шинж тэмдэг ажиглагддаг байна. Хүнд хэлбэрийн КОВИД-19 амьсгал давчдах, хоолны дуршилгүй болох, цээж орчим байнга өвдөх, 38-аас дээш халуурах, ухаан самуурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.
Хүнд шинж тэмдэг илэрч буй хүмүүс эмнэлэгт заавал хандах ёстой бол хууч өвчтэй, өндөр настай иргэд, тав хүртэлх насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд хөнгөн хэлбэрээр халдварласан ч эмчид хандах ёстой гэж ДЭМБ зөвлөжээ.