ДЭМБ: КОВИД-19-ийн үед антибиотик хэрэглэх нь эрсдэлтэй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний цар тахлын үед Европт антибиотикийг буруу хэрэглэсний улмаас энэ төрлийн эм бэлдмэлд тэсвэртэй болох эрсдэлд огцом нэмэгдэж байна гэж мэдэгджээ.

Антибиотик нь КОВИД-19 мэтийн халдварыг эмчилдэггүй мөн урьдчилан сэргийлдэггүй хэдий ч Европын бүсийн есөн улсад явуулсан судалгаанаас үзвэл, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд халдварын шинэ тохиолдол нэмэгдэхийн хэрээр антибиотикийн хэрэглээ өсөн нэмэгдэж байжээ.

Антибиотик хэрэглэж байсан хүмүүсийн 79-96 хувь нь халдвар аваагүй хэдий ч антибиотикийг халдвар авахаас сэргийлэх зорилгоор ууж байжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 15 хувь нь нянгийн халдвартай хавсарсан байсан тул антибиотик уух шаардлагатай байсан хэдий ч 75  хувьд нь ийм төрлийн эмийг олгосон байна.

Түүнчлэн, цефалоспорин бүлгийн гуравдугаар үеийн антибиотикууд ойрын ирээдүйд үйлчлэхгүй болох магадлал өндөр байна. Учир нь Европын хэд хэдэн эмнэлэгт энэ төрлийн эмийг коронавирусний халдварын эмчилгээнд өргөнөөр хэрэглэсэн байна.

 

 

Top