Ювентус клубийн од хагас хамгаалагч Криштиану Роналдугаас халдвар илэрснээс 24 цагийн дараа тус клубийн дахин нэг тоглогчоос халдвар илэрсэн тухай мэдээллээ.
Халдвар илэрсэн хоёр дахь тоглогч хагас хамгаалагч Уестон Маккени бөгөөд түүнийг тусгаарлажээ.
Түүнийг АНУ-ын шигшээ багийн тоглолтын өмнө шинжилгээнд хамруулахад ийнхүү халдвар илэрсэн байна. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Эх сурвалж: Goal
Сэтгэгдэл ( 0 )