Гүржийн эмэгтэйчүүдийн жүдо бөхийн шигшээ багт шинэ төрлийн коронавирусний халдвар голомтлон гарчээ.
Багийн лидер, залуучуудын дэлхийн аварга, Европын аварга Этер Липартелиани Facebook хуудсаараа дамжуулан, коронавирусний халдвар авснаа зарлалаа.
Мөн “Сайн байцгаана уу, андууд аа! Бид коронавирусний улмаас гэртээ үлдэх боллоо. Европын аваргын тэмцээнийг телевизээр үзнэ дээ” гэж бичжээ.
Гүржийн багт Липартелианигаас гадна хэд хэдэн эмэгтэй тамирчин, мөн дасгалжуулагч нь халдвар авсан байна. Шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тусгаарлалтад оруулжээ.
Гүржийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 11 дүгээр сарын 19-нд Чехийн Прага хотод эхлэх Европын аварга шалгаруулах тэмцээн, Хорватад 11 дүгээр сарын 4-нд эхлэх U-21 Европын АШТ-д оролцохгүй боллоо.
Сэтгэгдэл ( 0 )