Олимпын аварга Клебо найз бүсгүйгээ гэрээс нь гаргахгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Олимп, дэлхийн олон удаагийн аварга, Норвегийн цаначин Йоханнес Клебо шинэ улирлын бэлтгэлдээ гараад байгаа.

Ирэх сарын 27-нд эхлэх Дэлхийн цомын тэмцээнээс өмнө тэрбээр гэр бүлийнхнийгээ хатуу хөл хорионд орохыг шаарджээ. Коронавирусний халдвар авахаас маш их сэргийлж байгаа Клебо найз бүсгүй Перниллагаа гэрийн хорионд оруулж, их сургуулийн хичээлийг нь танхимаас гэрт шилжүүлсэн байна. Хэрэв Пернилла хэн нэгэнтэй гар барьж, уулзсан бол тэр дор нь аав, ээжийнх нь гэрт хариулж, халдварын шинж тэмдэг илрэх эсэхийг нь хэд хоног хүлээдэг гэнэ.

Пернилла

Норвегийн VG-д ярилцлага өгөхдөө Клебо “Би COVID-19 тусахыг хүсэхгүй байна. Хэрэв халдвар авчихвал миний тамирчны замнал төгсгөл болно. Өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа болохоор би гэрийнхэндээ ийм хатуу хандаж байгаа юм” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.2) 2020 оны 11 сарын 02

Гэр бүлийнхээ амьдралын төлөө зөв

0  |  0
Мөнхжаргал(66.181.183.180) 2020 оны 11 сарын 01

Ханийнхаа төлөө юм уу? гэтэл өөрийхөө төлөө байх шив дээ.

0  |  0
Top