Ким Поллинг коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Голландын жүдоч бүсгүй Ким Поллинг коронавирусний халдвар авснаа олон нийтийн сүлжээгээр зарлалаа.

Ким инстаграм хуудсандаа “COVID-19 шинжилгээний хариу эерэг гарсан мэдээг би өнөөдөр хүлээн авлаа. Азаар ямар нэг шинж тэмдэггүй, хүндрэлгүй байгаа тул гэртээ бэлтгэл хийж болно. Энэ сард явагдах байсан жүдогийн Европын аваргын тэмцээнд орохоос би шинжилгээ өгөхөөсөө өмнө татгалзаад байсан юм. Европын таван удаагийн аварга болох хүслээр энэ тэмцээнд оролцож болох л юм. Гэхдээ ихэнх тамирчин, шигшээ баг тивийн аваргад оролцохгүй байхад би түрүүллээ гээд энэ цол минь ямар нэр хүнд, үнэ цэнтэй байх билээ дээ. Би тавдахиа Европт түрүүлнэ. Харин энэ жил биш” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top