Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг ХОЙШЛУУЛЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Арваннэгдүгээр сарын 12, 13-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг хойшлуулах шийдвэр гарлаа. 

Улсын онцгой комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хурлаар Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаад байна.

Иймд арваннэгдүгээр сарын 12 (пүрэв), 13 (баасан)-ны өдрүүдэд төлөвлөгдөөд байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-аас ирүүллээ.

Иргэд үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалж байна. ЭСЯ-аас тусгай үүргийн нислэгийн шинэчлэгдсэн хуваарь гарсан даруйд мэдээлэх болно.


Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sdanud(121.157.113.5) 2020 оны 11 сарын 11

Ta nar llruud uhej dald orooch sdanuud buur neg umhiirsun har sheesnud

0  |  0
Top