Монгол Улсад “КОВИД-19” цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотод 3 хоногийн /XI.11-14-ний өдрүүдэд/ хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.
Монголын Үндэсний Олимпийн Хороо нь хөл хорионы хугацаанд биеийн тамир спортын салбарынхан, нийт тамирчид, дасгалжуулагч нарт хандан УОК-ийн гаргасан албан шийдвэрийг ягштал биелүүлж, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, олон нийтийн газар очихгүй, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн МҮОХ нь УОК-ийн цаашдын шийдвэрийг хүлээн, XI сард зохиохоор төлөвлөсөн хурал, зөвлөгөөн, семинар, сургалт, уулзалт, тэмцээн уралдааныг зохион байгуулах эсэхээ жич мэдэгдэх болно.
“Covid-19” корона вирусийн эсрэг спортынхон хамтдаа тэмцье!
Монголын Үндэсний Олимпийн Хороо
Сэтгэгдэл ( 0 )