2020 оны жүдо бөхийн тэмцээнүүд цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) дэлхий дахинд цар тахлын байдал муудаж байгаагаас 2020 он дуустал тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй гэдгээ зарлалаа.

Шилдэг жүдочдын дахин уулзах тэмцээн нь ирэх жилийн нэгдүгээр сард Катарт явагдах Мастерс тэмцээн болох юм.

Гэхдээ Европын жүдогийн холбооноос зохион байгуулах Европын АШТ-ий талаар дурдаагүй. Учир нь энэ тэмцээн IJF-д хамаарахгүй.

Унгарт Их Дуулга тэмцээнийг амжилттай зохион байгуулсан IJF 2020 он дуустал Хорватад Гран При тэмцээн хийх төлөвлөгөөтэй байсан ч чадсангүй. Халдварын улмаас маш олон орон хөл хорио тогтоон, хилээ хааж байгаа нь нөлөөллөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top