Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар Монгол Улсын дотоодод коронавируст халдвар тархсантай холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.
Тиймээс 2020 оны арваннэгдүгээр сарын 16-нд 14:00 цагаас "Буянт-Ухаа"спортын ордонд явагдах байсан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол Бахархлын өдөрт зориулсан, Улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан цуцлагдлаа. Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр товлогдсон Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулсан барилдааныг Төрийн ёслолын албанаас Монгол бахархлын өдрийн барилдаантай хамтатган хийхээр шийдвэрлээд байсан юм.
Мөн өнөөдөр Бөхийн өргөөнд болохоор зарлагдсан МҮБХ-ны тэргүүлэгчид, бөхчүүд, багш нарын нээлттэй уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Монгол улсын Ерөнхий Сайдын нэрэмжит багийн барилдаан арванхоёрдугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдахаар болсон байгаа.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ бөхөөр юугаа хийж хуухаамаажих юм бүр больчуул таарна
Дараа нь нөхөж хийхүү
заваан найраачдыг үзэх дургүй. Хэзээ цэвэрших болоо\n
Бүгдэд нь тэмбүү тараа
ba ba