Азербайжаны бөхийн холбооноос чөлөөт бөхийн шигшээ багийн хэд хэдэн бөхчүүд COVID-19-ийн халдвар авсныг мэдээллээ. Халдвар туссан бөхчүүдийг тусгаарлан, эмчилгээнд хамруулжээ.
Бөхийн холбооны мэдээнд “Зургаадугаар сараас эхэлсэн шигшээ багийн цугларалтад бид аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авсан байсан. Манай баг 12 дугаар сард Сербид болох Дэлхийн Цомын тэмцээнд бэлтгэж байлаа. Бэлтгэл болгоны өмнө бөхчүүдийн халууныг хэмжиж, танхимыг ариутгасан” гэж дурдсан байлаа.
Мөн шигшээ багийн дасгалжуулагч Намик Абдуллаев багийн ахлагч Гажи Алиев нар цар тахлын үед авч байгаа арга хэмжээний талаар ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )