Марадонагийн хүү ковидоор сэхээнд эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Энэ сарын 25-нд зүрхний шигдээсээр нас барсан Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн хүү Диего коронавирусний халдвар туссаны улмаас бие нь муудаж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна гэж сэтгүүлч Танкреди Палмери твиттер хуудсандаа бичжээ.

Палмери “Ойр дотны хүмүүс нь аавынх нь талаар түүнд мэдэгдэхгүй байхыг хүссэн ч харамсалтай нь нэг шар сонины сэтгүүлч түүнд утасдаж, аавынхаа нас барсан талаар юу бодож байгааг нь асуусан. Диего аавынхаа нас барсныг өвчинтэй тэмцэж байгаа маш хүнд үедээ сонссон” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өтөл(202.179.25.144) 2020 оны 11 сарын 26

Өтөлсөн хөвгүүн болохоор асуудал байхгүй эдгэрнэ.

1  |  0
Top