Льюис Хэмилтон халдвар авч, Сахир Гран Прид оролцохгүй боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Формула-1 уралдааны Мерседес багийн нисгэгч Льюис Хэмилтон коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас Бахрейнд энэ сарын 4-6-нд болох Сахирийн Гран Прид оролцохгүй болжээ.
 


Дэлхийн долоон удаагийн аварга Льюис Хэмилтон энэ талаар “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Халдварын улмаас уралдаж чадахгүй болсондоо их харамсаж байна. Зургаадугаар сард улирал эхэлсний дараа би болон манай баг хамгаалалтын бүх арга хэмжээг авч, аюулгүй байдлыг сахиж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт би гурван удаа шинжилгээ өгч, бүгд сөрөг гарсан. Харамсалтай нь, өчигдөр бага зэрэг өвчний шинж илэрсэн тул эмнэлэгт үзүүлтэл хариу эерэг гарлаа. Би арав хоног тусгаарлалтад байх болно. Бусад хүнд халдвар тараахгүй байх нь миний үүрэг. Өвчин хүндрээгүй тул би азтай байна. Энэ түгшүүртэй үед бүгд нэг нэгнээ хамгаалахын тулд үүргээ биелүүлэх ёстой. Ариутгалын арга хэмжээ хэзээ ч хэрэгтэй шүү. Өөдрөг байцгаагаарай” гэж мэдэгдэл хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top