Коронавирус хөгшрөлтийг түргэсгэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

АНУ-ын Жорж Мейсоны их сургуулийн профессор Анча Баранова РИА агентлагт ярилцлага өгөхдөө COVID-19 туссан хүмүүс цагаасаа эрт хөгширч байгаа гэж анхаарууллаа.

Түүний хэлснээр хүндрэлгүй өвдсөн хүмүүсийн ч бие махбодын хөгшрөлт түргэсэж байгааг тус их сургуулийн эрдэмтэд судалгаагаар нотолж чадсан байна.

Анча Баранова “Хөнгөн өвчтөнүүдийн 70 хувьд нь дотоод эрхтний өөрчлөлт ажиглагдсан. Элэг зэрэг эрхтний өөрчлөлтийн улмаас ковид туссан 40 настай хүнээс 60 настай хүнд илэрдэг шинж тэмдэг илэрч байлаа. Коронавирус хүний хамаг нөөц бололцоо, дархлааг сорон авч байгаа тул хөгшрөлт түргэсэж байна. Энэ өвчнийг бүрэн судлахын тулд ковидоор өвдөөд эдгэсэн хүмүүсээс сорьц авч, шинжлэх шаардлагатай” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.66) 2020 оны 12 сарын 03

Энэ өвчиныг судлах тусам хоруу чанар нь маш их юм байна. Өнөөдөр өвдсөн улс хөнгөн байна зүгээр л ханиад юм гэж тоохгүй орхиж eр болохгүй юм байна шүү. Өнөөдөр ажиглагдахгүй боловч жил ирэх тутам хүний биeд хор нөлөө их гарах юм байна.

0  |  0
Top