Туркийн чөлөөт бөхийн алдарт тамирчин, Европын аварга Нихат Кабанлы шинэ төрлийн коронавирусний халдвараар Бурса хотын эмнэлэгт 76 насандаа нас барсан билээ. Түүнийг энэ сарын 4-нд төрөлх Эрзурум хотод нь оршууллаа.
Нихат 1967 онд Станбулд болсон Европын аваргын тэмцээний 63 кг-д түрүүлсэн. Туркийн шигшээ мөн багийн дүнгээр тэргүүлж байв. 1966 оны ДАШТ-ий хүрэл медальт. Зодог тайлаад Туркийн шигшээ багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байв.
Саяхан Туркийн бас нэгэн алдарт бөх 1983 оны Европын аварга Рашит Карабачак 66 настайдаа ковидоор нас нөгчсөн. Турк улсад цар тахлын байдал маш хүнд байгаа. Өдөрт 32 мянган хүн халдварлаж, хатуу хөл хорио тогтоосон. Хэд хоногийн өмнө Туркийн бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Ибрахим Кичиоглугийн эхнэр мөн энэ өвчнөөр амиа алдсан бол Спортын сайд Мехмет Мухаррем Касапоглу, гэргийн хамт халдвар аваад эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )