Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр “Тацүнами дэвжээний 7 бөх ковидийн халдвар авсан. Зургаа нь цолгүй бөхчүүд, харин нэг нь маэгашира Акүа” гэж зарлалаа.
Өчигдөр холбооноос гурван сүмоч халдвартай гарсныг мэдээлэхдээ дэвжээг нь зарлаагүй билээ. Эмнэлгийн газраас тэдний хавьтлыг мөрдөн шалгаж, нийт 17 хүнд шинжилгээ хийхэд дахин долоон бөхийн хариу эерэг гарсан байна.
Ингэснээр тус дэвжээний 10 бөх халдвартай нь тогтоогдлоо. Бөхчүүдийн биеийн байдал хэвийн бөгөөд өөр дэвжээний бөхчүүдтэй хавьтал болоогүй байна.
Тацүнами дэвжээнд Мэйсэй, Хоошёрюү нарын нийт 18 бөхтэй. Ибараки мужид байдаг тул бусад бөхчүүдтэй уулзах боломж хомс гэж холбоо мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hoshoryuo chin mongol bizdee