Он солигдох дөхөж, шинэ жилийн баярын уур амьсгал орсоор байна. Хэдий энэ жил цар тахлын улмаас шинэ жилийн баярын арга хэмжээ олон оронд цуцлагдсан ч баяр тэмдэглэх газрууд байсаар байгаа.
ОХУ-ын анагаах ухааны доктор, халдварт өвчин судлалын мэргэжилтэн Владислав Жемчугов РИА агентлагаар дамжуулан, зөвлөгөө өгчээ.
Үүнд, Өвлийн өвгөн, Цасан охины баярын өмсгөл, гоёлоос халдвар тараах хамгийн аюултай нь өвгөний сахал гэнэ. Хөвөн дээр вирус олон хоног амьдрах чадалтай тул олон хүнд энэ сахал эрсдэл учруулна. Хүний амьсгалд бүлээцсэн орчинд вирус үржих таатай нөхцөл бүрддэг ажээ. Дараа нь Өвлийн өвгөний эсгий гутал орсон байна.
Тийм болохоор Өвлийн өвгөн хэрэв албан газрын баяр дээр тань морилон ирвэл амны хаалттай байсан ч тэврүүлж, үнсүүлэхээс аль болох зайлсхийхийг эмч нар зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )