ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.18/ ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 9070 шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Бүх тохиолдол Улаанбаатарын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс илэрчээ. Хавьтлын 645 хүнийг тусгаарлаж, 415 хүнийг гэрт нь ажиглалтад байлгаж байна.
Ээлжит хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
“Өнөөдрийн халдвар илэрсэн 18 хүн бүгд эмнэлэг дотор халдвар авсан. Гадагш вирус тараагаагүй. 12 өвчтөн, 3 сувилагч, 3 сахиурын хүн байгаа. Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын эхний тохиолдол төмөр замын голомтоос улбаатай байх магадлалтай. Бид нарийн хаяг, хүмүүсийн нэрийг зарлахгүй. Бүх хавьтлыг тогтоож байгаа. Энэ сарын 15-нд халдвартай хүн эмнэлгээс гарсан гэж мэдээлсэн. Бид түүнийг тэр дор нь гэрээс нь эмнэлэгт авчирч, гэр бүлийн хүмүүсийг нь тусгаарласан. ХӨСҮТ ачааллаа даахгүй, хэцүү болсон зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байгаа. Халдвар авсан эмнэлгийн ажилтнууд эдгэрсэн. ХӨСҮТ дэх голомт устсан гэж хэлж болно” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.