Дээд зиндааны Вакатакакагэ коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Арашио дэвжээний дээд зиндааны бөх Вакатакакагэ шинэ төрлийн коронавирусний халдвар авсныг зарлалаа.

Өнөөдөр өглөө хоолой нь өвдөж, 38 хүртэл халуурсан Вакатакакагэ эмнэлэгт очиж үзүүлэхэд хариу нь эерэг гарсан байна.  
 


Сүмогийн холбооноос түүнийг өөр дэвжээний бөхчүүдтэй хавьтал болоогүй гэж мэдэгдсэн. Гэхдээ эмнэлгийн газраас Вакатакакагэгийн дэвжээ болон гэр бүлийн бүх хүнд шинжилгээ хийхээр болжээ.

Нэгдүгээр сарын банцүкэд маэгаширагийн 2-т бичигдсэн  Вакатакакагэ ирэх тэмцээнд барилдаж чадахгүй нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Galsan (66.181.182.59) 2020 оны 12 сарын 31

Haramsaltai yum bolson bn

1  |  0
Top