Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар Сүмогийн холбооноос энэ сарын 5-нд мэдэгдсэн. Өнөө цагийн манлай бөх халдвар авсан нь сүмо бөхийн ертөнцийг шоконд оруулж, энэ сарын 10-нд эхлэх Нэгдүгээр сарын тэмцээн явагдах эсэхэд эргэлзээ төрүүлсэн билээ.
Сүмо бөхийн холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма энэ талаар “Нэгдүгээр сарын тэмцээнийг зохион байгуулах болно. Токиод халдварын тоо нэмэгдсээр байгаа тул Засгийн газар, Токио хотын захиргааны шийдвэр гарсны дараа үзэгчтэй хийх эсэх шийдэгдэх юм. Тэмцээний өмнө холбооны бүх ажилтан, бөх, үсчин, засуул нарыг PCR шинжилгээнд хамруулна. Энэ шинжилгээний хариуг үндэслэж, 9-нд барилдааны оноолтыг гаргах болно. Их аварга Хакүхогийн дэвжээний бүх хүнийг шинжилгээнд хамруулсан. Миягино ояката, бусад 16 бөхийн хариу сөрөг гарлаа. Тус дэвжээний бөхчүүдэд өөрийгөө тусгаарлах үүрэг өгсөн байгаа. Одоогийн байдлаар тус дэвжээний бөхчүүдийг Хацү башёд барилдуулах эсэхийг хэлэх боломжгүй байна. Учир нь тэд нэгдүгээр хавьтлын хүмүүст тооцогдож байгаа. Минато дэвжээний засуул халдвар авсан. Гэхдээ тэдний дэвжээний бөхчүүдийн хариу бүгд сөрөг гарсан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Өнгөрсөн жилийн Намрын тэмцээний өмнө Тамаонои дэвжээнд халдвар голомтлон гарч, 24 бөх халдвар авахад тус дэвжээний бөхчүүдийг барилдуулаагүй. Гэхдээ банцүкэг нь буулгаагүй билээ. Миягино дэвжээний бөхчүүд ч тэдний адил барилдахгүй байх магадлал өндөр байна.
Сэтгэгдэл ( 6 )
barildnu ynu yamar hamaa bna ypon irgen hvn
За даа, бид ч юун сумотой манатай л байна даа.
Chi ooroo urvagch pizda mini. Chamaig bodwol hudulmuriin baatar chi bol ataarhaliin baatar
hunii nutagiin buh koronogoo tusnuu yaanuu mani heded ymar hamaa bnaa irgenshilee soliulchaad
Yay ghwde .huraadgaa huraatsan mongotei ger bvltei bas naidwartai ulsad amidarj bga hvn yawal gj. Mani met shg n tetgewrere amidarj bga bish. Hend hamataim
Хакухо тэнд балраад. энд монголчууд коронатайгаа балраад хэцүү хэцүү