Японы сүмо бөхийн холбооноос энэ Ням гарагт эхлэх Нэгдүгээр сарын тэмцээний өмнө холбоонд харьялагддаг бүх ажилтан, бөх, үсчин, засуул, ояката нарт PCR шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр маэгашира Чиёошёома тэргүүтэй Коконоэ дэвжээний 4 бөх, Томозүна дэвжээний нэг, нийт таван бөхийн хариу эерэг гарсан байна.
Холбооноос халдвартай бөхчүүд болон ойр хавьтлын ажилтнуудыг Нэгдүгээр сарын тэмцээнд оролцохгүй гэж зарлалаа.
Үүнд:
Коконоэ дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката
Томозүна дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката
Арасио дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката
Миягино дэвжээний бүх бөх, үсчин, засуул, ояката
Минато дэвжээний халдвар авсан засуул
Нийт 4 дэвжээний 65 бөх ийнхүү барилдахгүй боллоо. Үүнээс 15 нь жюүрёо, дээд зиндааны бөх байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ийм олон бөх барилдахгүй байхад өнжвөл яасан юм бэ?
Аварга барилдахгүй
Даваажаргал аварга халдвар авсан гэдэг үнэн үү?