Саори Ёшида 14 хоногт эдгэрч, ажилдаа орлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Чөлөөт бөхийн олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Японы домог Саори Ёшида энэ сарын 7-нд шинэ төрлийн коронавирусний халдварын хариу нь эерэг гарснаа зарлаж байсан. Саори эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн менежертэйгээ хамт долоо хоногт 2 удаа шинжилгээ өгч эхэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 28, 31, 2021 оны 1-р сарын 4-нд хариу нь сөрөг гарч байсан ч 7-нд халдвартай нь тогтоогджээ.

Саори олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Та бүхний сэтгэл санааг зовоосондоо уучлал хүсье. Эрүүл явах ямар гайхамшигтай вэ гэдгийг маш сайн ойлголоо. Эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтанд талархсанаа хэлмээр байна. Энэ сарын 23-наас ажилдаа орлоо” гэж бичсэн байлаа.

Фэнүүд нь түүний мэдэгдэл дор “Аргагүй л аварга хүн юм”, “Саори Ёшида л ийм хурдан эдгэрч чадна”, “Коронагийн хөлд ороод ялсан байх” гэх зэрэг сэтгэгдэл үлдээсэн байлаа.

Дашрамд дурдахад манай аварга Хакүхо 10 хоногт коронавирусийг ялж чадсан билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.130) 2021 оны 01 сарын 26

Японд короног хэн нь богино хугацаанд ялах вэ гэсэн тэмцээн болж байгаа юм дээ, бусдаар бол сонин юм алга аа, нэг бөх корона тусаа л биз, эдгээ л биз

0  |  0
Top