6 сүмоч халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 17-нд доод зиндааны 6 бөх коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж зарлалаа. Харин бөхчүүдийн дэвжээ, нэрийг нийтэд мэдээлсэнгүй.

Энэ сарын 16-нд нэг бөх халуурч, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан бөгөөд тус дэвжээний сүмочдыг нийтээр нь шинжилгээнд хамруулахад дахин 5 бөх халдвартай нь тогтоогджээ. Гэхдээ тэр таван бөх ямар нэг шинж тэмдэггүй байгаа ажээ.

Сүмо бөхийн холбооноос халдварын шинэ голомт үүссэн нь 20-нд эхлэх бөхчүүдийн хамтарсан бэлтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй, бэлтгэлд оролоцх бөхүүд 19-нд шинжилгээ өгнө гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.205) 2021 оны 02 сарын 18

Энэ одоо хэнд хэрэгтэй мэдээ вэ, тэр сумочид короно тусна уу байна уу, барилдаан нь болно уу байна уу, маньд ер нь ямар хамаа байна

0  |  0
Top