АНУ-ын Флорида мужид жирэмсэн байхдаа коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн нэгэн эмнэлгийн ажилтнаас төрсөн хүүхдэд нь эсрэг биет үүссэн байжээ.
Энэ бол вакцин хийлгэсэн эхээс эсрэг биеттэй хүүхэд төрсөн анхны тохиолдол гэж эрдэмтэд мэдэгдлээ.
Хүүхдийн эмч Пол Гилберт, Чад Рудник нарын хэлснээр, эмнэлгийн ажилтан 36 сартай жирэмсэн байхдаа “Moderna” вакцины эхний тунг хийлгэсэн байна. Гурван сарын дараа тэрбээр охиноо төрүүлсэн ба эмч нар нярайн цуснаас дээж авч, шинжилжээ. Шинжилгээгээр бяцхан охинд эсрэг биет үүссэн болохыг тогтоожээ.
Эмч нар энэ талаарх нийтлэлийг medRxiv сайтад нийтэлсэн бөгөөд тэдний дүгнэлтийг шинжээчид нягтлах ёстой гэнэ. Нийтлэлд дурдсанаар, тухайн эмнэлгийн ажилтан өмнө нь халдвар авч байгаагүй бөгөөд хүүхэд цаг хугацаандаа эрүүл төржээ. Гэсэн хэдий ч коронавирусний эсрэг вакцин жирэмсэн эмэгтэйчүүдэд хэр аюулгүй, үр дүнтэй болохыг шалгах шаардлага бий гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь вакцин хийлгэсэн эхээс төрсөн хүүхдүүд халдвар авах эрсдэл бий гэж мэргэжилтнүүд онцолжээ.