Өндөр настнууд дахин халдвар авах эрсдэлтэй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

65-аас дээш насны хүмүүст коронавирусний халдварыг дахин авах өндөр эрсдэлтэй болохыг Данийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

Шинжлэх ухааны “Lancet” сэтгүүлд нийтэлсэн судалгааны дүнгээс үзвэл коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүс 80.5 хувь дахин халдвар авахаас хамгаалагдсан байдаг бол 65-аас дээш насныхны хувьд энэ үзүүлэлт дөнгөж 47.1 хувь байна.

Копенхагений дээд сургуулийн судлаачид Данид явуулсан КОВИД-19 шинжилгээний мэдээллийг шинжилжээ. Цар тахлын нэг, хоёрдугаар давлагааны үед тус улс хүн амынхаа гуравны хоёр буюу дөрвөн сая орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ. Судалгаанаас үзвэл халдвар авсан хүмүүсийн 0.65 хувь нь дахин халдвар авсан бол 3.3 хувь нь давтан шинжилгээгээр халдвар авсан болох нь илэрч байжээ.
 
Үүнээс өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан Сумия Сваминатан эсрэг биеттэй хүмүүс дахин халдвар авсан талаарх мэдээлэл ДЭМБ-д бий гэж мэдэгдэж байв. 

Top