Гибралтар хүн амаа БҮРЭН ВАКЦИНЖУУЛСАН анхны үндэстэн болов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Их Британийн эзэмшил нутаг Гибралтар хүн амаа КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулсан дэлхийд анхны бүс нутаг боллоо гэж Их Британийн Эрүүл  мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

Их Британи Гибралтар болон бусад бүх нутгаа вакцинаар хангаж байна. Гибралтар нь насанд хүрсэн хүн амаа вакцинжуулалтад бүрэн хамруулсан анхны улс болсонд баяртай байна гэж Хэнкок Их Британийн парламентад хэлсэн үгэндээ онцолжээ.

Гибралтарын хүн ам нь 34 мянга. Тэнд амьдардаг гаднын иргэд мөн вакцинжуулалтад хамрагдах эрх нь нээлттэй гэнэ.

Их Британид “AstraZeneca” болон “Pfizer” вакциныг хэрэглэж байгаа бөгөөд одоогоор 25 сая хүнд вакцин хийгээд байна. Энэ үзүүлэлтээр тус улс Европт тэргүүлж байна. АНУ-ын “Moderna” компани ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Их Британид өөрийн вакцинаа нийлүүлж эхлэх гэнэ.

Top